“Мишээл Групп” ХХК нь Монголын хамгийн том худалдааны талбай түрээслэгч байгууллагуудын нэг юм. 1995 онд 112,000 мкв талбай бүхий газрыг ахин олон талын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болгон шинэчилж 22 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа тэлсээр Улаанбаатар хотын тавилгын зах зээлийн эрэлтийн 60%-ийг нийлүүлдэг болтлоо өргөжсөн билээ.

Одоогийн байдлаар 120 гаруй бизнес эрхлэгчид 43,500 мкв бүхий талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлчлүүлэгчид эндээс хамгийн сүүлийн үеийн зочны өрөө, унтлагын өрөө, гал тогоо, гадна талбайн тавилгууд, оффисын тавилгууд мөн гэрэлтүүлэг, хивс хивсэнцэр, болон ханын уран зургууд гэх мэт гэр ахуйн бараануудаас сонголтоо хийн хамгийн сүүлийн үеийн чиш хандлага, загвараар гэрээ тохижуулах бүрэн боломжтой юм.

Мэдээ мэдээлэл